Шууд Chart

ЦДБЭЧ ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын биет бус өвийн нэрэмжит булантай боллоо

2017-11-16 12:43:37

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын соёлын биет бус өвүүдийн нэрэмжит булан нээх ёслолын ажиллагаа боллоо.

Манай улсаас нийт 13 соёлын биет бус өвийг ЮНЕСКО бүртгэн авчээ. Үүнээс 10-ыг нь ЦДБЭЧ уран бүтээлдээ тусгадаг аж.

Тиймээс БХЯ, БСШУСЯ, Соёлын өвийн үндэсний төв болон Нийслэлийн Соёл урлагийн газрын удирдлагууд уг үйл ажиллагаанд оролцож, тус чуулгад батламжуудыг гардуулсан юм.

Тус чуулгын хамт олон бүртгэлтэй арван соёлын өвийг уран бүтээлдээ багтаасан байдаг учраас дээрх батламжийг цогцоор нь хүлээж авах анхны урлагийн байгууллага болж байгаа аж.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

ЦДБЭЧ ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын биет бус өвийн нэрэмжит булантай боллоо  
Үзсэн: 1705 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй