Шууд Chart

Төмөр замын гарам дээр үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчил буурчээ

2017-11-16 15:08:41

Төмөр зам дахь Цагдаагийн газар, Зам тээврийн яам, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгтэй хамтран “Гармын аюулгүй ажиллагаа-2017” зөвлөгөөнийг өнөөдөр /2017.11.16/ зохион байгууллаа.

Цагдаагийн алба хаагчид төмөр замын гарам дээр үүрэг гүйцэтгэснээр гэмт хэрэг, зөрчил өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарсныг зөвлөгөөнд оролцогчид онцолж байв. Төмөр замын гармын аюулгүй ажиллагааг хангах, гарам дээр гарч буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ онд зохион байгуулсан ажил, ирэх онд хийх ажлын төлөвлөгөөг энэхүү зөвлөгөөнөөр хэлэлцэж байгаа юм.


Төмөр замын гарам дээр үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчил буурчээ  
Үзсэн: 2102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй