Шууд Chart

“Үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнд “Нээлттэй хаалганы өдөр” болов

2017-11-16 15:27:18

Дэлхийн шинжлэх ухааны өдөр болон Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн өнөөдөр Хүннү молл дахь “Үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгууллаа.

Өдөрлөгийг нээж ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн ЭНБ Дарга, доктор (Ph.D) Н.Тунгалаг үг хэлэв.

Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд:

  • доктор (Ph.D) Л.Уранбилэг “Өмнөд Монголоос олддог палеонтологийн сонирхолтой олдворууд”,
  • докторант Ц.Чинзориг “Монгол орноос олддог тэмээн хяруул маягийн үлэг гүрвэл орнитомимозаврууд ба өнөөгийн судалгааны түвшин”,
  • магистр О.Одбаяр “Монгол орны газрын ховор элементийн ордуудын эрдэслэг бүрэлдэхүүний харьцуулсан судалгаа”,
  • Эрдэм шинжилгээний ажилтан Л.Дагва-Очир “Дэлхийн геологийн тогтоц”,
  • Эрдэм шинжилгээний ажилтан Г.Алтаншагай “Бактерийн палеонтологи”  сэдвийн хүрээнд тус тус илтгэл хэлэлцүүлэв.

Тус өдөрлөгт ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн номын үзэсгэлэн худалдаа, Монгол орноос олддог Палеонтологийн олдвор, үлэг гүрвэлийн тухай сонирхолтой баримтат кино, “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнг сонирхох боломжтой юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнд “Нээлттэй хаалганы өдөр” болов  
Үзсэн: 1608 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй