
Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
"ӨНӨӨДӨР" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Н.Түвшинбаяр: Хүний сайн, газрын сайхан эх нутагтаа эгэл малчны гэрт онож төрсөн заяагаараа бахархаж байна”, “Диваажингийн баримтуудад багтсан Монголчууд хэн бэ” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.
“ӨДРИЙН СОНИН”
Уг сонины энэ өдрийн дугаарт “Нэрт дасгалжуулагч Цэдэн-Ишийн Шийрэвийн албан ажил, ар гэрээр зочлов”, “Монголоо биш мөнгийг бахархсан аварга, арслангуудын цолыг хураах хэрэгтэй”, “Монголчуудад мал тамлах эрхийг хэн олгосон юм бэ”, “Азай буурлуудад ээлтэй Алт-Болд төв” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Оюун санааны элитүүд буюу Батын Нямаагийнхан”, “Д.Содном: хэрүүл хийдэг биш ажил хийдэг эрх мэдэлтэн, баялаг бүтээгчид улсаа хөгжүүлнэ”, “Нүүрснээс бусад түүхий эдийн ханш ирэх оноос өснө” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Н.Түвшинбаяр: Эгэл малчны гэрт онож төрсөн заяагаараа бахархаж байна”, “Чингис хааны сударт нэрээ дархалсан эрдэмтэн”, “Валютын нөөц гурван тэрбумд хүрнэ гэв” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Эзэн Чингисээр бахархаж, эгэлгүй залуусаа хүндэтгэсэн өдөр”, “МАН-ын даргын суудал МАЯА-гий зэрэгт унав уу”, “Г.Оюунцэцэг: Шүүхэд хандах учраа олохгүй, газраа луйвардуулж байгаа хүн олон бий” гэх мэт мэдээлэл багтсан байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1318 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.