
Монголын буудлагын спортын холбооны их хурал олон удаа хойшилсны эцэст Үндэсний буудлага спортын төвд боллоо.
Хуралд 60 төлөөлөгч сонгогдсоноос 42 төлөөлөгч оролцов. Буудлагын спортын холбооны ерөнхийлөгчийн төлөө Э.Мөнх-Очир, "МТ" группийн ерөнхийлөгч Р.Ганзориг, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар нэр дэвшсэн юм.
Гэвч Э.Мөнх-Очир, Р.Ганзориг нар нэрээ татсанаар МБСХ-ны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Батлан Хамгаалахын сайд Н.Энхболд 90,7 хувийн саналаар сонгогдлоо.
Н.Энхболд Монголын буудлагын спортын холбоог удирдана | ||
Үзсэн: 841 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.