Шууд Chart

Домогт теннисчин Яна Новотна ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ

2017-11-21 10:29:43

Нэгэн үе Дэлхийн шилдэг теннисчдийг тэргүүлж явсан Чехийн домогт теннисчин Яна Новотна ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Тэрээр сүүлийн хэдэн жил хорт хавдраар шаналж байсан бөгөөд 49 насандаа ийнхүү хорвоог орхив.  

Ганцаарчилсан төрлөөр дэлхийн чансааны дэд байранд хүртэл бичигдэж явсан тэрээр 1998 онд Уимбледоны АШТ-нд түрүүлж, Их дуулгын аварга болсон түүхтэй.

Мөн Австрали, Франц, Америкийн нээлттэй тэмцээнд ч өндөр амжилт гаргаж хагас шигшээ, шигшээ тоглолтод шалгарч байсан юм.

Мөн холимог болон эмэгтэй хосын төрлөөр Их дуулгын аварга цолыг 16 удаа хүртсэн байдаг нь түүхэнд дээгүүр бичигдэх үзүүлэлт билээ.

Тэрээр 1988 оны Сөүлийн олимпоос мөнгө, 1996 оны Атлантагийн олимпоос мөнгө, хүрэл медаль хүртэж байсан удаатай.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Домогт теннисчин Яна Новотна ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ  
Үзсэн: 986 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй