
“Ахан дүүс” хамтлагийнханд Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас нийгэмд зөв хандлага төрүүлж бусдыг сайн сайханд уриалсныг нь үнэлж, “Эерэг өөрчлөлт” хэмээх шагналыг гардуулжээ.
Урлаг соёлын оддыг дууриан дуулж, бүжиглэж, жүжиглэж буйгаараа ялангуяа залуучуудад танил болж байгаа “Авъяаслаг Монголчууд-2016” шоуны шилдэг оролцогчийн нэг бол Т.Ганбүргэд. Уг нь тэрбээр жүдо бөхөөр барилддаг байсан ч бэртэл авсны улмаас уран бүтээлч болж, “Пароди” хамтлагийн гишүүн болоод байгаа. Тэрбээр ах, дүү нартайгаа “Ахан дүүс” хамтлагийг байгуулсан нь ч нүдээ олсон цаг үед болоод байна.
Т.Ганбүргэдийн таван дүү нь “Авьяаслаг Монголчууд” шоуны эхний шатны шалгаруулалтад “К.Тоотын таван хүү” хэмээн оролцож байсныг үзэгч та санаж буй бизээ.
Эцэг, эхээс наймуулаа тэдний зургаа нь өдгөө хамтран уран бүтээл хийж, үзэгчиддээ хүргэж байна.
“Ахан дүүс” хамтлагийнханд “Эерэг өөрчлөлт” хэмээх шагналыг гардуулжээ | ||
Үзсэн: 1164 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.