Шууд Chart

Зураач С.Заяасайханыг соёлын элчээр өргөмжлөв

2017-11-23 08:52:19

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар зураач С.Заяасайханд Монгол Улсын соёлын элчийн гэрчилгээг гардуулж, түүний уран бүтээлээр дамжуулан Монгол хүний оюун билэг, авьяас чадвар дэлхийн олон нийтэд өндөр үнэлэгдэж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.      

С.Заяасайхан нь эртний уламжлалт ёс заншил, Монгол болон төв Азийн нүүдэлчин ард түмний өв уламжлал, өдөр тутмын амьдрал, байгалийгөрнө, дорнын арга барилыг хослуулан  дүрсэлдэг бөгөөд сүүлийн 17 жил  АНУ, Япон, Франц, Хонконг, Тайвань зэрэг улсад 30 гаруй үзэсгэлэнд оролцож, бие даасан 20 орчим үзэсгэлэн гаргасан Монголын шинэ цагийн чадварлаг залуу уран бүтээлчдийн нэг юм.
Түүний  бүтээлүүдийг олон улсын урлаг судлаач, шүүмжлэгч болон уран зураг сонирхогчид өндрөөр үнэлдэг бөгөөд уран бүтээлүүд нь дэлхийн олон улс оронд хадгалж байна.   

Нийтэлсэн: У.Баярсайхан

Зураач С.Заяасайханыг соёлын элчээр өргөмжлөв  
Үзсэн: 1546 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй