
Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 23-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
"ӨНӨӨДӨР" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Чөмөг царцам хүйтэн айсуй”, “Хүчирхийллийг өөгүүүлэхээ зогсоо, эрчүүдээ”, “Д.Бат: Дэлхийд сор болсон барилга байгууламжуудыг Монгол хаад бариулсан”, “М.Нанинцэцэг: УАШТ-д сүүлийн арван жил тасралтгүй түрүүлсэн ч өөрийгөө чамладаг”, “Дасгалжуулагчийн задалсан нууц” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.
“ӨДРИЙН СОНИН”
Уг сонины энэ өдрийн дугаарт “Эко түүхий эд ашигласан инновацийн бүтээгдэхүүн ихээр үйлдвэрлэх болжээ”, “Я.Содбаатар: Амаргүй үед энэ намыг эрх баригч болгосон М.Энхболд даргад бид талархах учиртай”, “Д.Цогтбаатарын өмнөөлөгч Г.Баянбилэг: Б.Хурцыг бусдын нэрд төрд халдаж, онц хүнд хэрэгт гүтгэсэн асуудлаар нь хуулийн байгууллагад хандаж байна”, “Туг болсон хүмүүс: Л.Түдэв”, “Ө.Алдармаа 24 сая төгрөг хууль бусаар завшсан гэдгийг АТГ-аас тогтоосон гэв”, “Ричард Гир Буддын шашны зүтгэлтнүүдийн тухай кино хийнэ” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Нэг сая 566 мянган км.квадрат хэмжээтэй ядуурлын ангал”, “Валютын сангаар далимдуулж татвар нэмсээр байх уу”, “Найман настай охиныг эрэн хайх ажил үргэлжилж байна”, “Такэхико Накао: Ази тивд 2030 он хүртэл 26 их наяд ам.долларын хөрөнгө оруулна”, “Г.Мягмарнаран: “Адууны түүх”-ийг Монголоос өөр Азийн аль ч театр тавиагүй” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Хүүхдийн эрхийг таван тэрбумаар хамгаална”, “Д.Хүрэлбаатар: 11 яам хангалтгүй дүн авч байсан түүх байхгүй”, “Адууны түүхээр Монголчуудын амьдралыг дүрсэлнэ” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Дээрх сонины өнөөдрийн дугаарт “С.Зориг агснаар улстөр хийхээ хэзээ болих вэ”, “Хэмлэлдэж дуусдаггүй АН”, “МАН-ын дараагийн генсек хэн болох вэ”, “Шинэ зууныг хөгжлөөрөө түүчээлэх Хятад Улс”, “Үнэгний ав буюу Хятад Улс зугтсан авлигачдаа хэрхэн эргүүлж авч ирдэг вэ”, “Монгол банк зээлийн хүүг бууруулах ажлын хэсгийг байгуулжээ” гэх мэт мэдээлэл багтсан байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1397 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.