
“Уяач дуулж байна” уралдаан тун удахгүй эхлэх гэж байна. Зохион байгуулагчаар “Face”, “Бодол шиг” студи, продюсероор яруу найрагч Н.Баянмөнх ажиллаж буй.
Энэхүү уралдаанд морь уядаг мэргэжлийн дуучид оролцохгүй гэнэ. Гэхдээ оролцогчид 50 мянган төгрөгөөр бүртгүүлэх агаад “Малчин” телевизийн хамт олон тус бүрт нь нэвтрүүлэг хийх юм байна. Тодруулбал хэзээнээс морь уяж эхэлсэн, ямар угшлын адуу элбэгтэй, хаана хаана ямар хурдан хүлгээ айрагдуулж байсан бэ гэх мэт.
Одоогийн байдлаар 100 орчим уяач бүтгүүлээд байгаа аж. Зохион байгуулагчид Монгол Улсын тод манлай уяач О.Батбилэг аав Д.Ононтой, Ц.Дуламсүрэн нарыг сайхан дуулдаг болохоор оролцох болов уу хэмээн таамаглаж байна.
Эхний хоёр шалгаруулалт чөлөөт сэдэвтэй бөгөөд өөрсдөө хөгжмийн найруулга авч ирэх эсвэл “Эгшиг” студээр хямдралтай үнээр хийлгэж болох юм байна.
Харин гала тоглолт ирэх оны гуравдугаар сарын 15-нд Монгол бөхийн өргөөнд болж, айргийн таван байрыг шалгаруулах аж.
Тус тоглолтод урилгаар дуучин Э.Төрмандах, А.Мөнхбат, А.Хосбаяр, Л.Банзрагч, Л.Нарантуяа нар ая дуугаа өргөх гэнэ.
Уяачид дуугаар “уралдана” | ||
Үзсэн: 3426 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.