Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2017-11-24 10:19:10

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 24-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “Цэцэрлэгийн өргөтгөлийг ээжүүд, бүсгүйчүүдийн хандиваар босгоно”, “Ё.Баатарбилэг: Нийтийн сонсгол явуулах эрх зүйн орчин байна уу гэдгийг тодорхой болгох чиглэл өгсөн гэж ойлгосон”, “Оффшор бүсэд байршуулсан мөнгийг эргүүлэн татахын тулд эхлээд эх үүсвэрийг тодорхойлох нь чухал” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “МАН-ын зөрчил нуувчинд оров”, “С.Түмэнгэрэл: Би зөв хүний зөв бизнесийг тэрбумаар ч дэмжихэд бэлэн байна”, “Хойд Солонгосчуудын талаас илүү хувь нь гэдсэндээ шимэгч хорхойтой”, “МҮОНРТ-ийн шинэ өнгө”, “Селена Гомес: Хэзээ ч битгий бууж өг”, “Дэндүү үнэнч чи минь” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Хойд Солонгосоос ирсэн нэг бичиг ба гурван өөр тайлбар”, “О.Цагаанзам: Монголоо “Бумбын орон” болгож, иргэдээ жаргаая гэвэл тууль судал”, “Мэдлэггүй байх нь ДОХ-оос ч илүү аюултай”, “Албан ёсны борлуулалт хийхийг хүсч байна” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.  

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Монголын төмөр замаас Самсунг Си Энд Ти-д төлсөн 39.2 сая ам:долларыг аудитад тусгаагүй нь илэрчээ”, “МАН-ын XXVII их хурал хаалтаа хийж, генсекээ сонгох л үлдлээ”, “Улсынхаа хамгийн том хэвлэл мэдээллийн байгууллагаар зочиллоо”, “Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг баталлаа”, “АТГ-ыг Г.Баасан удирдаж болохгүй олон шалтгаан байна” гэх мэт мэдээлэл багтсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1166 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй