
СУИС-ийн хүндэт профессор, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Нанжидын бүжгийн урлагт ажил, амьдралаа зориулан зүтгэсэний 70 жилийн ойг арваннэг, арванхоёрдугаар сард тэмдэглэн өнгөрүүлж байна.
Ойн хүрээнд “Д.Нанжид судлал” эрдэм шинжилгээний хурал, “Монгол бүжгийн түүх, дэг зохиомж” номын нээлт, “Дунжаагийн Нанжид” номын нээлт, “Монголын уламжлалт бүжиг, бий бийлэгийн өв залгамж” VI уралдаан, “Д.Нанжид бүжгийн урлагт 70 жил” хүндэтгэлийн тоглолт зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдах аж.
Энэхүү үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэ сарын 27-ны 12:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийх гэж байгаа гэнэ.
Хуралд СУИС-ийн БУС-ийн захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ, СУИС-ийн БУС-ийн зөвлөх профессор, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Б.Жамъяндагва, Ардын урлаг бүжиг судлалын профессорын багийн тэргүүн С.Дулам, ҮУИТ-ын бүжиг дэглээч, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар, СУИС-ийн БУС-ийн багш, гавьяат жүжигчин Д.Энхгэрэл, СУИС-ийн БУС-ийн багш, гавьяат жүжигчин Ж.Эрдэнэхорлоо, Улсын филармоны ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин, бүжиг дэглээч С.Сүхбаатар, СУИС-ийн БУС-ийн багш, гавьяат жүжигчин О.Ууганбаяр, Бүжгийн багш, бүжиг дэглээч, гавьяат жүжигчин Ц.Чимэдцэрэн, ЦДБЭЧ-ийн дэд дарга Л.Баттөр, ХЦДБЧ-ийн бүжиг дэглээч С.Алтансэлэм, СУИС-ийн БУС-ийн багш, УДБЭТ-ын балетмейстер Ц.Чинзориг нар оролцох юм байна.
Д.Нанжидын бүжгийн урлагт байгуулсан хувь нэмрийг тэмдэглэнэ | ||
Үзсэн: 2133 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.