Шууд Chart

Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган энэ сарын 26-нд эхэлнэ

2017-11-24 12:53:36

БСШУСЯ, ЗГХА Соёл, урлагийн газар хамтран “Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган”-ыг энэ сарын 26-30-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Чуулганд аймаг, нийслэлийн соёл урлагийн байгууллагын удирдах ажилтны төлөөлөл болон соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг нийт 500 гаруй хүн оролцох юм байна.

2007 онд анх зохион байгуулагдаж байсан уг арга хэмжээ өнөөдрийг хүртэлх хугацаанд хийгдсэн ажлын ололт үр дүн, амжилт бүтээл, алдаа оноог цэгнэх, улс орны тогтвортой хөгжлийн зорилго, зорилтод соёлын салбарын үүргийг нэмэгдүүлэх, салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох нь энэ удаагийн чуулганы зорилго юм.

Хөтөлбөрийг танилцуулбал:

2017.11.26 “Тогтвортой хөгжилд соёл, урлагийн салбарын гүйцэтгэх үүрэг, соёлын бүтээлч үйлдвэрлэл” сургалт СУИС-ийн Оюутан театр-т

2017.11.27-28 “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай үндсэн ойлголт, үзэл баримтлал” сургалт Засгийн газрын II байр, Соёл урлагийн газрын хурлын танхим-д

“Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган”

2017.11.29 “Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган” Төрийн ордон-д

2017.11.30 Чуулганы хүрээнд зохион байгуулагдах салбар хуралдаан: 09:00-13:00 цагт

  1. “Соёлын болон байгалийн өв” Монголын үндэсний музей-д
  2. “Тоглолт, үзвэр үйлчилгээний чанар, хүртээмж” УДБЭТ-т
  3. 'Ном хэвлэл ба хэрэглэгчдийн оюуны хэрэгцээ” Хүүхдийн төв номын сан-д
  4. 'Бүтээлч орон зай-Дүрслэх урлаг' Уран зургийн галерей-д
  5. 'Дэлгэцийн орчин дахь Монгол контент' БСШУСЯ-ны 401 тоот хурлын танхим-д
  6. 'Монгол Дизайн ' Засгийн газрын II байр, Соёл урлагийн газрын хурлын танхим-д 2017.11.30 Чуулганы хаалтын нэгдсэн хуралдаан: 14:00-17:00 цагт УДБЭТ-т болно.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган энэ сарын 26-нд эхэлнэ  
Үзсэн: 1307 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй