Шууд Chart

МУГЖ Т.Ариунаа клипэндээ хүүгээ тоглуулжээ

2017-11-24 13:37:13

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн ээлжит уран бүтээл болох "Космик" дууны клипэнд хүү Б.Өнөболд нь тогложээ. 

"Космик" дууны аялгууг Наки хийсэн бол үгийг Quiza бичжээ. "Хаган фильмс"-ийн пост-апокалиптик буюу шинжлэх ухааны уран зөгнөлт хэв маягаар бүтсэн энэхүү клип нь түүний "Cosmic Ariunaa" цомогт багтсан "Утасны чинь дугаар 3.0" дууны клипний үргэлжлэл ажээ.

КОСМИК /дууны үг/

Бүгд чиний эсрэг мэт – бүүдгэрхэн өдрүүдээр
Үргэлжлэх тэр цагт ч бүү бөхөөрэй
Хүрч чадах оргил дээр – хүсэл мөрөөдөл чинь
Хүлээнэ чамайг тэнд заавал хүрээрэй

Ундарч яваарай, хальтирсан үедээ ч
Урд зүгээ бүү алдаарай
Уулын оргилууд өндөр хэдий ч
Уруудаж бүү шантраарай
Чиний төлөө цэлмэх тэнгэр
Гэрэлтэнэ үүр цайх мэт
Ирээдүй чинь эргэлзээгүйхэн
Чамайг л хүлээнэ

Бүгд чамайг тойрох мэт – амжилттай цаг мөчүүдээ
Үүрд юм шиг санаж битгий өнгөрснөө мартаарай
Хэн нь хэн бэ гэдгийг – эндүүрч битгий гомдоогоорой
Эхлэх цэгт чинь тусалсан хүн байдгийг санаарай

Ундарч яваарай, хальтирсан үедээ ч
Урд зүгээ бүү алдаарай
Уулын оргилууд өндөр хэдий ч
Уруудаж бүү шантраарай
Чиний төлөө цэлмэх тэнгэр
Гэрэлтэнэ үүр цайх мэт
Ирээдүй чинь эргэлзээгүйхэн
Чамайг л хүлээнэ

Чиний төлөө цэлмэх тэнгэр
Гэрэлтэнэ үүр цайх мэт
Ирээдүй чинь эргэлзээгүйхэн
Чамайг л хүлээнэ

Нийтэлсэн: У.Баярсайхан

МУГЖ Т.Ариунаа клипэндээ хүүгээ тоглуулжээ  
Үзсэн: 3490 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй