Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2017-11-27 09:55:09

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 27-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

ӨНӨӨДӨР СОНИН

Дээрх сонинд “В.Удвал: Жаргал, зовлон ээлжлэн байдаг хорвоотой танилцаж дуусаагүй л байна”, “Тамхилахуу гэдэг асуултад татгалзах шалтгааныг нь ойлгуулья”, “Цахим Халифат мөхөх үү”, “Монголын үндэсний олимпын хороог үндэслэгч, тэрс үзэлтэн” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “Улаанбаатараас Сүхбаатар чиглэлийн галт тэргэнд өнжлөө”, “Хойд хөршөөс импортоор орж ирэх өвс, тэжээл, улаанбуудайг НӨАТ-аас чөлөөлнө”, “С.Мөнгөнцэцэг: “Чингис хаан”, “Ламбугайн нулимс” дууриудыг дэлхийн тайзанд тоглох бүрэн боломжтой” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Улс тунхагласны баярыг тэмдэглэх эрх нээгдлээ”, “Хойд Солонгос шиг өөрийнхөөрөө”, “МАН-ын Атом”, “Монголын тэнгэрээр жилдээ 100 мянга гаруй онгоц нисч өнгөрдөг боллоо” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “О.Ариунаа: Би аавынхаа “Ардын элч”-ийн Ариунаа”, “Б.Батбаяр: Бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөнд суурилсан үндэсний үйлдвэрийг хөгжүүлэх хэрэгтэй”, “Үлгэр хэзээ дуусдаг бол” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.  

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Ерөнхийлөгч асан Н.Багабанди гадны компанид ажиллах хууль эрх зүйн акт бий юу”, “Генсекээ дахин сонгосон нь хүлээн зөвшөөрсний илрэл”, “Хохирогчийн дүрд хувирсан “Уран ган”-гийн захирал Б.Лхагвасүрэнгийн гэмт үйлдлүүд”, “Өмнөд Солонгосын нэгдсэн шалгалтын сонин сайхан” гэх мэт мэдээлэл багтсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1076 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй