
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг яруу найраг тодруулах “Болор цом” наадмын бүртгэл ирэх арванхоёрдугаар сарын 8 хүртэл явагдана.
Говь-Алтай аймагт болох тус наадмыг анх 1983 онд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, ардын уран зохиолч, яруу найрагч Д.Пүрэвдорж агсан санаачилсан билээ.
Зөвхөн нийслэл хотод зохион байгуулагддаг байсан дээрх наадмыг орон нутгийн уншигчдад ойртуулахаар 2007 оноос аймгуудад зохион байгуулах болсон.
Тодруулбал Орхон, Архангай, Төв аймагт болж байсан бол өнгөрсөн жил Дорнодод болоход Б.Батсайхан түрүүлж, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир хоёр, Ч.Ууганбаяр гурав, Хэнтий аймгийн найрагч Д.Гансүрэн дөрөв, Дархан-Уул аймгийн яруу найрагч найрагч М.Уянсүх тавдугаар байрт шалгарсан юм.
“Болор цом-35” наадмын бүтээл ирэх сарын 8 хүртэл явагдана | ||
Үзсэн: 1189 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.