Шууд Chart

Польшийн кино өдөрлөг өнөөдөр, маргааш болно

2017-11-27 13:47:20

Польшийн кино өдөрлөг өнөөдөр, маргааш болно. Тус өдөрлөгийг СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль, Бээжин дэх Польш Улсын Элчин сайдын яам хамтран  найм дахь удаагаа зохион байгуулж байгаа юм.

Өдөрлөгийн хүрээнд энэ удаад Польшийн хүмүүнлэгийн зүтгэлтнүүд болон түүхэн хүмүүсийн талаарх кино үзүүлэх аж.

Мөн энэ үеэр дэлхийн II дайнд Германчуудад эзлэгдсэн Варшавын Геттогоос 2500 хүүхэд аварсан Ирена Сендлерийн түүхээс өгүүлсэн "Бортгонд нуусан амь" номын нээлт болох гэнэ.

Тус ном нь 2010 онд хэвлэгдсэн бөгөөд Америкт бестселлер болж байжээ.

Кино өдөрлөг СУИС-ийн Радио, телевиз медиа урлагийн сургуулийн байранд болно. Мөн өнөөдөр13:00 цагаас  Ирена Сендлерийн тухай кино, маргааш 14:00 цагаас "Амийг амиар" кино тус тус гарах юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Польшийн кино өдөрлөг өнөөдөр, маргааш болно  
Үзсэн: 2370 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.131.245.xxx] 2017-11-27 18:22
Польшийн Караевын армийн хядсан польш дахь еврейчүүдийн тоо германуудынхаас хэд дахин их юм билээ. Гитлерээс өмнө 1918-1939 онд ч польшийн нацистуудын хядсан еврейчүүдийн тоо хамаагүй их юм билээ.
Зочин [202.131.245.xxx] 2017-11-27 18:21
Польшид байсан еврейчүүдийг польшууд л германчуудад мэдээлж, хорих лагерьт хүргүүлсэн шүү дээ. Дараа нь орон байшин эд хөрөнгийг нь өөрийн болгож авсан. Варшавын геттод гарсан бослогыг польшууд дэмжихээр тохиролцсон боловч эцсийн мөчид германы талд урваж, бүх мэдээллийг тэдэнд өгсөн. Тэр Еврейчүүдийг устгачихвал эргээд тэдэнд алдсан хөрөнгөө нэхэхгүй тул польшуудад ашигтай байсан. Энэ кино бол үлгэр.Украины нацистууд бас ийм үлгэр зохиодог юм.

Бидэнтэй нэгдээрэй