
"Рио-2016" паралимпийн хүрэл медальт, дэлхийн цомын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ Мексик Улсад болох пауэрлифтингийн ДАШТ-нд оролцохоор болжээ.
Дэлхийн чансааг тэргүүлэгч тэрбээр тун удахгүй эх орноосоо Мехико хот руу хөлгийн жолоо зална.
Мехико хотод пара пауэрлифтингийн болон усанд сэлэлтийн ДАШТ зохиогдож байгаа юм.
Э.Содномпилжээтэй хамт Монголын пауэрлифтингийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга явахаар болжээ.
Монголын пауэрлифтингийн түүхэнд олимпийн болон дэлхийн цомын анхны алтан медалийг авч ирж байсан Содномдоо Мексикийн тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулж, төрийн дуулалаа эгшиглүүлэхийг хүсэе.
Э.Содномпилжээ пауэрлифтингийн ДАШТ-нд оролцоно | ||
Үзсэн: 1005 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.