
Error loading player: No playable sources found
Загварын шилдгийг тодруулдаг “Гоёл-2018” наадмын загварын долоо хоног үргэлжилж байна.
Уг наадамд 100 гаруй загвар өмсөгч бүртгүүлж, 50 орчим нь шалгаран оролцож буй. “Mongolian fashion week” шоу өнгөрсөн ням, даваа гарагт 13:00-19:00 цагийн хооронд “Blue sky towert” болсон юм.
Загвар өмсөгчид 27 байгууллага, бусад бие даасан дизайнеруудын урласан хувцсыг тайзнаа толилуулсан билээ.
Тэгвэл дизайнерууд өдөр тутам, үндэсний, гоёлын, уран сэтгэмж төрлүүдээр урласан хувцсаараа оролцож байгаа аж.
“Гоёл-2018” наадмын гала тоглолт, “Топ модел”-ийг тодруулах ёслолын ажиллагаа маргааш Соёлын төв өргөөнд болно.
2018 оны топ модель маргааш тодорно | ||
Үзсэн: 1474 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.