Шууд Chart

М.Намуун ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

2017-11-28 09:33:14

Энэтхэг Улсад болсон залуучуудын ДАШТ-ээс М.Намуун хүрэл медаль хүртлээ. Ийнхүү тэрбээр эмэгтэйчүүдийн төрөлд амжилт гаргаж, залуучуудын ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын хоёр, эмэгтэйчүүдээс анхны боксчин болов.

Тус тэмцээнд дасгалжуулагч Б.Пүрэв-Очирын удирдлагад зургаан тамирчин өрсөлдсөнөөс 57 кг-д хүчин сорьсон М.Намуун хүрэл медалийн төлөөх тоглолтод Шотландын боксчин В.Гловерыг ялжээ. Харамсалтай нь хагас шигшээд эзэн орны тамирчинд дийлджээ.

“Эрдэнэт бокс” клубийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очирын удирдлагад бэлтгэлээ базаадаг тэрбээр хоёр жилийн өмнө болсон өсвөр үеийн ДАШТ-ээс Л.Ангараг, М.Энхжаргал нарын хамт хүрэл медаль хүртэн, түүхэн амжилтын эзэн болсон юм.

Тэд эмэгтэйчүүдийн боксын спортын түүхэнд тус тэмцээнээс медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсон нь тэр.

2012 оноос хойш боксоор хичээллэж буй М.Намуун УАШТ-д өсвөр үеийнхэд хоёр, залуучуудынхад нэг удаа түрүүлсэн.

Өдгөө 18 настай тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-д сүүлийн хоёр жил дараалан түрүүлж, шуугиулан, аль хэдний мэргэжилтнүүдийн хараанд өртсөн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Намуун ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 1022 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй