
Шатрын 15 дахь удаагийн насанд хүрэгчдын УАШТ Төрийн ордонд боллоо.
Улс тунхагласны 93 жилийн ойд зориулснаараа болон Ерөнхий сайдын ивээл дор болсноороо онцлог тус тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, Б.Хатанбаатар, их мастер Б.Гүндаваа, Т.Батчимэг тэргүүтэй 90 гаруй шатарчин хоёр төрөлд өрсөлдөв.
Монголын шатрын холбоог төлөөлж УИХ-ын дэд дарга, МШХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Я.Санжмятав мэндчилгээ дэвшүүлж, шатарчиддаа амжилт хүслээ.
Нээлтэд УИХ-ын гишүүн, УИХ дахь шатрын спортыг дэмжих бүлгийн дарга Л.Оюун-эрдэнэ, МШХ-ны дэд ерөнхийлөгч, шүйцэтгэх захирал Ц.Цогбаяр, МШХ-ны дэд ерөнхийлөгч П.Жигжидсүрэн, МШХ-ны дэд Ерөнхийлөгч Б.Баярмагнай, МШХ-ны дэд ерөнхийлөгч Түмэнбаяр, удирдах зөвлөлийн гишүүн Г.Даваахүү болон үе үеийн шатрын зүтгэлтэн, дэмжигчид оролцлоо. МШХ-ноос томилсон ДШХ-ны шүүгч Т.Сумъяа ахлагчтай шүүгчдийн баг шүүсэн тус тэмцээнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь Шатрын спортыг дэмжих бүлгийн гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар үзэж сонирхов.
Тэмцээний дүн:
Рапид төрөлд:
Эрэгтэй: Эмэгтэй:
1.Их мастер Ц.Батчулуун 1.Их мастер Б.Мөнгөнтуул
2.Их мастер Б.Гүндаваа 2.ДШХ-ны мастер Э.Хулан
3.Их мастер Б.Хатанбаатар 3.ДШХ-ны эмэгтэй мастер Т.Мөнхзул
4.ОУМ Н.Баттулга 4.ДШХ-ны дэд мастер Т.Номиндалай
5.ДШХ-ны мастер Д.Эрхэмбаяр 5.ДШХ-ны мастер Б.Аминаа
Блиц төрөлд:
Эрэгтэй: Эмэгтэй:
1.Их мастер Ц.Батчулуун 1.Их мастер Б.Мөнгөнтуул
2.Их мастер Б.Гүндаваа 2.Их мастер Т.Батчимэг
3.ДШХ-ны мастер Э.Энхнар 3.ДШХ-ны мастер Э.Хулан
4.ОУМ Г.Мөнхгал
5.Их мастер Б.Хатанбаатар
90 гаруй шатарчин хоёр төрөлд аваргаа тодруулав | ||
Үзсэн: 933 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.