
Оффрөүд ангилалын олон улсын тойрог замын авто уралдаан ирэх сарын 23-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотод болно.
Энэ талаар өнгөрөгч бямба гарагт албаны эх сурвалжууд мэдээллэсэн байна. Уг уралдаанд оролцохоор бартаат замын машин сонирхогч 120 гаруй хүн бүртгүүлээд байгаа гэнэ.
Нийтдээ 20 гаруй багийн төлөөлөл болсон эдгээр тамирчин цагтай төрлөөр өрсөлдөх аж.
Уг уралдаан болох талбай нь 10 га бөгөөд уралдааны тойрог бүр гурван км үргэлжилэхээр зохион байгуулалттай юм байна.
Мөн зохион байгуулагчдын тооцоолж буйгаар 10 мянга гаруй үзэгч ирж уг тэмцээнийг үзэж сонирхох төлөвтэй байгаа гэнэ.
Уг уралдаан нь Хөлөнбуйр хотын цасны баяр хэмээх цогц арга хэмжээний нэг хэсэг болж зохиогдож байгаагаас гадна -20 хэмийн хүйтэнд болох юм байна.
Тойрог замын авто уралдаан ирэх сарын 23-нд Хөлөнбуйрт болно | ||
Үзсэн: 1868 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.