
21 дэх удаагийн ФИФА Дэлхийн цомын тэмцээн ирэх жил ОХУ-ын Москва хотноо зохиогдоно.
Тэмцээн зургадугаар сарын 14-ний өдрөөс долдугаар сарын 15-ны өдрийн хооронд болох бөгөөд 2006 оноос хойш Европт зохиогдох анхны ДАШТ юм.
32 орны баг тамирчид оролцох тус тэмцээний үеэр 12 талбайд 64 тоглолт болно. Аваргын төлөөх тэмцээн долдугаар сарын 15-ны өдөр Москва дахь Лужники стадионд болох юм.
Ирэх жилийн ДАШТ-ний аварга болсон баг 38 сая ам.доллар хүртэх бол хоёр, гуравдугаарт орсон багууд 24-28 сая ам.доллар халааслана.
2018 оны ДАШТ-ний нийт шагналын сан ийнхүү 400 сая ам.доллар хүрэх бөгөөд тэмцээнийг Монгол Улсад МҮОНРТ болон NTV хамтран дамжуулах аж.
Хөлбөмбөгийн ДАШТ-ий шагналын сан 400 сая ам.доллар | ||
Үзсэн: 2600 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.