Шууд Chart

Загвар өмсөгч Т.Энхтүвшин "Шилдэг загварын алхаа" шагнал хүртжээ

2017-11-28 14:49:21

Загварынхнаасаа европ төрхтэйгөөрөө онцгойрсон нэгэн бол Т.Энхтүвшин. Тэрбээр Монгол Улсаа төлөөлөн "Mister Ocean- Mister World-2017" тэмцээнд тун амжилттай оролцжээ.

Тодруулбал тэмцээний турш 100 гаруй орны залуусаас шилдэг тавд эрэмбэлэгдэж байсан бөгөөд финалын шатнаас "Шилдэг загварын алхаа" шагнал хүртжээ.

Мөн ирэх арванхоёрдугаар сарын 3-нд болох Хятадын загварын долоо хоногт оролцож, "Asian international super model" төрөлд өрсөлдөх гэнэ.

Сонирхуулахад тэрбээр зохиолч Д.Төрмөнхийн хүүгээс гадна жүжигчин А.Гэрэлцэцэгтэй үерхэж байсан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Загвар өмсөгч Т.Энхтүвшин "Шилдэг загварын алхаа" шагнал хүртжээ  
Үзсэн: 2042 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй