Шууд Chart

Б.Номунгэрэл Тайландын загварын шоунд оролцжээ

2017-11-28 17:06:52

Тайландын нийслэл Бангкок хотноо болсон “Celebration of Silk: Thai Silk Road to the World-2017” загварын шоунд тай торгоор бүтээсэн Монгол дээлээр Монголын шилдэг дизайнеруудын нэг, “Monalun” брэндийг үүсгэн байгуулагч Б.Номунгэрэл оролцжээ. Тус арга хэмжээ нь тай торгыг дэлхий нийтэд сурталчлах зорилгоор Тайландын Цог жавхлант хатан Сирикитийн ивээл дор Бангкокт суугаа элчин сайд нарын гэргий нарын холбооны оролцоотойгоор 2011 оноос хойш зохиогдож байгаа билээ.

Энэ удаагийн торгоны шоунд дэлхийн 30 гаруй орны загвар зохион бүтээгч өөр өөрийнхөө орны онцлогийг тусгасан хувцасыг урлажээ.

Загвар зохион бүтээгчдийн урласан хувцсыг 21 орны элчин сайдын гэргий өмсч танилцуулав.

Үүнээс гадна, тус төслийн хүрээнд загвар зохион бүтээгч Б.Номунгэрэл өөрийн коллекцийг танилцуулсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Номунгэрэл Тайландын загварын шоунд оролцжээ  
Үзсэн: 1711 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй