
Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 29-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
“ӨДРИЙН СОНИН”
Уг сонины энэ өдрийн дугаарт “Худалдаа эрхлэгчмид хууль эрх зүйн орчинтой болохыг хүслээ”, “Б.Жавхлан: Захиргаадалтын аргаар зээлийн хүүг бууруулбал бид бууж өгснөөс өөрцгүй”, “Гарцан дээр өвлийн хүйтэнд даарч зогсох нийслэлчүүдэд нүхэн, гүүрэн гарц хэрэгтэй байна”, “Талст эзэгнэгч” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.
ӨНӨӨДӨР СОНИН
Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Уншихгүй, сэтгэхгүй иргэдийг бэлтгэх нь улсын бодлого биш биз дээ, сайд аа”, “Дүрвэгсдийг төлбөртэйгөөр шилжүүлэх нь”, “Золбин ноход хөдөө тийш “дайжив” уу”, “Захиалсан мэргэжилтнүүд маань хаана явна вэ”, “Дөрвөн жил “дуншсан” Улаач” зэрэг нийтлэл, сурвалжлага бичигджээ.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “АСЕМ-ыг зохион байгуулагчид 14.8 тэрбум төгрөгийн зөрчилд унав уу”, “М.Тулгат: Манай үеийнхэн одоо ардчиллын манаанд зогсох цаг болсон”, “Ц.Нямдорж: “Эрдэнэт” болон С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг Монгол төрийн завхарлын толь бичиг болж түүхэнд үлдэнэ”, “Герман түрүүлнэ” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Монгол соёлын мөхөл”, “Хамгийн худалчийг нь шалгаруулья”, “С.Сайнням: Төр үйлдвэрлэл хөгжүүлэх бодлогоо засмаар байна”, “Боловсролын салбараас гээгдсэн хүмүүжил төлөвшил”, “М.Алтанцэцэг: Ёс зүйн доройтол нэмэгдсэн учраас гэмт хэрэг өсч байна” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Урагш чирэхгүй ч уйдаахгүй” , “Ханхүүгийн хуримыг хатан хаан эсэргүйцсэнгүй”, “Ц.Цогзолмаа: Багшийн ур чадварыг үнэлэх шинэ журмыг боловсруулж байна”, “Аудитын дүгнэлтэд бүдэрсэн “АСЕМ”-ийн хариуцлагыг хэрхэн хүлээх вэ”, “Ерөнхийлөгч өө, 700 тэрбумыг халааслаагүй гэдгээ нотлон харуулаач”, “Сүмогийн холбоо мөрдлөг, шалгалт дуустал шийдвэр гарахгүй” гэх мэт мэдээлэл багтсан байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 828 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.