Шууд Chart

Уул уурхайн баруун бүсийн чуулган Ховд аймагт боллоо

2017-11-29 11:11:40

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Баруун бүсийн чуулганыг Ховд аймагт өнгөрсөн даваа, мягмар гарагт зохион байгууллаа. Үүнд Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Ховд аймгийн төлөөлөл хамрагджээ.

Чуулга уулзалтаар уул уурхайн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар болон уул уурхайтай холбоотой бусад асуудлуудыг хэлэлцсэн юм.

Тус чуулганд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн, УИХ дахь хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлгийн ахлагч А.Ундраа болон УИХ, Засгийн газар, Яам агентлагын төлөөллүүд оролцсон байна.

Баруун бүс нутагт ойрын ба дунд хугацаанд эрдэс баялагийн салбарт хэрэгжиж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зорилго зорилтын талаар мэдээлэл өгөх, тус бүс нутаг эрдэс баялагийн салбарт тулгуурлан хөгжих боломжийг тодорхойлохыг хуралдааны үндсэн хэлэлцэх асуудал болгожээ.

Уул уурхай бол аймаг бүрт тулгамдаад байгаа асуудлын нэг чухал сэдэв. Тэр дундаа хариуцлагагүй уул уурхайгаас үүдэн байгаль орчин сүйдэх, ундны усны бохирдол, гол мөрөн ширгэх гээд олон сөрөг үр дагаварыг араасаа дагуулж байна.

Сүүлийн үед нөхөн сэргээлт гэх нэрийн дор аймаг бүрт хууль бус олборлолт хийгдээд байгааг чуулганы үеэр хэлэх хүн олон байсан юм.

Нөхөн сэргээлт гэх нэртэй халхавчын цаадах хэдхэн хүний эрх ашиг, өөрсдийгөө бодсон хувийн сонирхол шуналаас үүдэлтэй нийтийн эрх ашгийг зөрчсөн увиагүй үйлдэл газар аваад байгаа нь төр засгаас нутгийн иргэдтэйгээ хамтран хариуцлагатай уул уурхайг бий болгох шаардлага бий болж байна.

Нөгөө талаар одоо байгаа уул уурхайтай холбоотой хууль тогтоомжуудаа эргэж харах, шинэчлэх шаардлага бүрдэж байгааг илтгэж байгаа юм.

Уул уурхайн салбарын 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан уг уулзалтаар Эрдэс баялагт суурилсан хөгжлийн чиг хандлага, ойлголтыг бэхжүүлэх, УИХ, ЗГ, Яам агентлагаас Баруун бүс нутагт ойрын ба дунд хугацаанд эрдэс баялагийн салбарт хэрэгжиж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зорилго зорилтын талаар мэдээлэл өглөө.

Түүнчлэн чуулганаас тус бүс нутаг эрдэс баялагийн салбарт тулгуурлан хөгжих боломжийг тодорхойлох, Бүс нутгийн хэмжээнд эрдэс баялагийн салбарын удирдлага зохион байгуулалтын чадавхийг бэхжүүлэх зорилгоор бодлогын хэлэлцүүлэг, санал зөвлөмжийг гаргав.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Уул уурхайн баруун бүсийн чуулган Ховд аймагт боллоо  
Үзсэн: 1297 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй