Монголын кино урлагийн ертөнц нэгэн уран бүтээл “мэндэлсэн” нь “Тэгт тойрог” кино компани, “We film”, “Нүүдэлчний домог” теле студийн хамтын бүтээл “Шинэ жил” кино юм. Жил бүрийн арванхоёрдугаар сар ихэнхи хүнд хэн нэгнээс гэнэтийн зүйл хүлээсэн, дэргэдэх хүнээ баярлуулсан, гайхамшиг бүтээхийг хүссэн, хүн бүр адал явдал, догдлол, гэнэтийн учрал дүүрэн үе байдаг.
Эдгээр нарийн мэдрэмжийг хурцалдаг зүйл бол мэдээж урлагийн тоглолт. Уран бүтээлчид нь энэхүү киног “Энэ баяраар хайртай хүмүүстэйгээ заавал үзэх кино” хэмээн тодорхойлж байна. Ирэх арванхоёрдугаар сарын 8-наас эхлэн бүх кино театрт гарах уг киноны гол дүрийг МУСТА, жүжигчин Э.Мөнхтөр, Б.Хулан нар бүтээжээ.
Киноны үйл явдлаас товчхон сийрүүлбэл шинэ жилийн үдэшлэгт хэт баярласан Зоригоо нэгэн нууцлаг өвгөнтэй тааралдсанаар маргааш өглөө нь үл таних эмэгтэйн гэрт сэрнэ. Ингээд 30 гарсан ч гэрлэж амжаагүй гоонь эр маань өөрөө ч мэдэлгүй будлианы гол дүр болон хувирдаг. Ажил уу, амьдрал уу гэсэн бэрх сонголттой тулгарна.
Хувь тавилан даажигнаагүй байгаа. Асуудалд хэрхэн хандахаас хувь тавилан шалтгаална. Харин шинэ жилийн орой бүх зүйл сайхан болно гэдэгт итгэх хэрэгтэй. Яагаад гэвэл шинэ он, шинэ цаг хугацаа, шинэ түүх эхэлж байна. Тэдний хачин, жигтэй хайрын түүх хэрхэхийг киноны үйл явдлаас үргэлжлүүлэн хүлээн авч үзээрэй.
“Шинэ жил” кино удахгүй үзэгчдийн хүртээл болно | ||
Үзсэн: 2147 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.