
Сүрьеэгийн өвчлөлөөр хамгийн өндөрт ордог дэлхийн долоон улсын нэг нь Монгол гэсэн судалгаа байдаг.
Сүрьеэ дэлхий нийтэд хамгийн их тархсан өвчлөл бөгөөд манай улсын хэмжээнд аюулын хэмжээнд хүрсэн. Манай улсад жилд 4000 гаруй сүрьеэ оношлогдож, эмчилгээнд орж байгаа ч энэ өвчлөлийн илрүүлэг маш хангалтгүй байгаа юм. Тодруулбал улсын хэмжээнд сүрьеэ өвчлөлийн илрүүлэг шинжилгээгээр Орхон аймаг хангалтгүй, доогуур байрыг эзэлж байна.
Ялангуяа Орхон аймаг сүрьеэгийн илрүүлгээр улсын хэмжээнд доогуур байр эзэлж, хангалтгүй гэсэн дүн үзүүлэлттэй байна. Энэ жил албан ёсоор бүртгэгдсэн халдварт өвчин 432 байгаа нь өмнөх оноос гурав дахин багассан үзүүлэлт ч гэсэн улаан бурхны тархалт дэгдэлт буурсантай холбоотой харьцангуй үзүүлэлт юм.
Гоц халдварт өвчнөөс онцолж агаар дуслын замаар халдварладаг сүрьеэ, бэлгийн замаар халдах халдварт өвчнүүдэд эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлж орон нутгийн зүгээс зайлшгүй анхаарах шаардлагатай байгаа юм.
2017 онд орон нутгийн төсвөөс батлагдсан 15 сая төгрөгийн хүрээнд илрүүлэг үзлэг хийж 165 тохиолдлыг бэлгийн замаар халдах өвчлөл, сүрьеэгийн 62 тохиолдлыг илрүүлжээ. Энэ нь нийт халдварт өвчний 41 хувийг бэлгийн замын халдварт өвчин 15,4 хувийг амьсгалын замаар халдварладаг сүрьеэгийн өвчлөл эзэлж байна.
Тэгвэл эрт илрүүлэг шинжилгээнд эрсдэлт бүлгийн хүн амын дунд тандалт, хяналтыг сайжруулахад шаардлага тулгараад байна гэсэн үг. Энэ нь сүрьеэгийн асуудалд дан эрүүл мэндийн салбарын хүч хүрэлцэхгүй байгаатай холбоотой.
Тиймээс шийдвэр гаргачдийн түвшний оролцоог нэмэгдүүлэх чухал болоод байгаа юм. Өнгөрч буй онд сүрьеэ өвчнөө нуун дарагдуулсан багш нэг ангийн бүх хүүхдүүдэд сүрьеэг халдварлуулсан тохиолдол гарсан тул Эрүүл мэндийн яамнаас орон нутагт нэн түрүүнд боловсролын салбарт сүрьеэгийн эрт илрүүлэг тандалт судалгаа хийх үүрэг өгсөн байна.
Сүрьеэгийн өвчлөлөөр хамгийн өндөрт ордог долоон улсын нэг нь Монгол | ||
Үзсэн: 1336 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.