
ОХУ-ын Москва хотын Иллюзион кино театрт өчигдөрөөс ирэх арванхоёрдугаар сарын 3-ны хооронд Монголын соёлын өдрүүд зохион байгуулагдаж байна.
Тав хоногийн хугацаанд Монгол уран бүтээлчдийн гаргасан “Аав”, “Шарга даага”, “Бид гурвын болзоо”, “Алсын удирдлага”, “Зангараг” кино дэлгэцнээ гарах юм.
Тус кино театрт долоон жилийн өмнө Монгол киноны өдөрлөг болж байсан бөгөөд уг хоёр арга хэмжээг “Фест фильм” компани зохион байгуулсан юм.
Мөн тус арга хэмжээг ОХУ дахь Монголын элчин сайдын яам, ОХУ-ын соёлын яам, Монгол Улсын БСШУСЯ, ОХУ-ын кино сан дэмжин ажиллаа.
Энэхүү арга хэмжээг нээн Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Б.Дэлгэрмаа үг хэлэв. Уг нээлтийн арга хэмжээнд оролцохоор “Алсын удирдлага” киноны продюссер Ц.Ариунаа ахлагчтай кино баг Москва хотноо хүрэлцэн иржээ.
Түүнчлэн ОХУ-д суралцагч оюутан залуучуудын төлөөл өөрсдийн урлагийн үзүүлбэрийг үзэгч олондоо толилуулав.
Нээлтийн үйл ажиллагааны хүндэт зочноор Монгол Улсын анхны сансрын нисгэгч, ЗХУ-ын баатар, Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа, ЗХУ-ын хоёр удаагийн баатар, сансрын нисгэгч Джанибеков Владимир Александрович нар хүрэлцэн иржээ.
Москвад Монголын соёлын өдрүүд болж байна | ||
Үзсэн: 1254 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.