Шууд Chart

Д.Отгонжаргал МИАТ-ийн үйлчилгээний ажиллагсдын хувцасны загварыг урлана

2017-11-30 10:15:47

Азийн шилдэг дизайнер Д.Отгонжаргал үндэсний хэв шинж бүхий “Монгол Haute Couture” гоёлын даашинзны бүрэн хэмжээний цуглуулгаа ирэх арванхоёрдугаар сарын 6-нд “Corporate Hotel & Convention Centre”-т толилуулахаар болжээ.

Тэрбээр уламжлал болгон зохион байгуулдаг “O Couture high fashion show -2018"-аараа дахин давтагдашгүй тансаг загваруудаа толилуулах гэнэ.  

Гэхдээ материал, гоёл чимэглэл, өнгөнд баригдалгүйгээр үндэсний элементүүд шингэсэн гоёлын даашинзны цогц цуглуулга гаргах аж. Шоу нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгтээ үндсэн хэв маягтай гоёлын даашинз, коктейль хослол гарах гэнэ. Харин сүүлийн хэсэгт энэ жилийн трэнд болохуйц шинж чанарыг агуулсан гоёлын даашинзуудаа танилцуулах гэнэ.

Түүнчлэн тэрбээр МИАТ-ийн бүхээгийн үйлчилгээний ажиллагсдын хувцасны загварыг гаргахаар болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Отгонжаргал МИАТ-ийн үйлчилгээний ажиллагсдын хувцасны загварыг урлана  
Үзсэн: 1636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй