
Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд төрийн архивын нийт ажилтнуудын дунд анх удаа “Архивч-2017” ажил мэргэжлийн тэмцээн болж байна.
Архивын ерөнхий газраас хоёр үе шаттай зохион байгуулж буй тэмцээн нь архивын салбарын ажилтнуудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, танин мэдэхүйн болон оюуны сэтгэн бодох чадвар, идэвх санаачлагыг дээшлүүлэх зорилготой юм.
“Архивч-2017” сэдэвт урлаг, спорт, ажил мэргэжлийн тэмцээний нэгдүгээр шатыг төрийн архивуудын дунд бүсчилсэн байдлаар зохиож, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-наас тавдугаар сарын 13-ны хоорон явуулсан билээ.
Тэмцээний хоёрдугаар шат өнөөдөр Архивын ерөнхий газарт зохион байгуулагдаж байна.
Тэмцээнд нэгдүгээр шатнаас ажил мэргэжлийн ур чадвараараа шалгарсан Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өмнөговь, Увс, Төв, Сүхбаатар аймгийн архивын тасаг болон Үндэсний төв архив, Нийслэлийн архивын газар, Батлан хамгаалахын төв архив, Тагнуулын ерөнхий газрын тусгай архив, Цагдаагийн ерөнхий газрын төв архив, Эрүүгийн хэргийн төв архивийн 32 ажилтан оролцож буй.
Тэднээс ажил мэргэжлийн тэмцээний аваргыг тодруулах юм.
Архивчид ур чадвараараа өрсөлдөж байна | ||
Үзсэн: 1421 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.