Шууд Chart

Энэ сард болох барилдааны хуваарь гарчээ

2017-12-01 09:38:16

 

МҮБХ-оос Монгол бөхийн өргөөнд энэ сард зохион байгуулагдах үндэсний бөхийн барилдааны хуваарийг гаргажээ. Иймд уншигч танаа дараах байдлаар танилцуулья.

Арвахоёрдугаар сарын 02-ны 14:00 цагаас аймаг, цэргийн начин цолтнуудын энэ улирлын ээлжит барилдаан.
Арвахоёрдугаар сарын 03-ны 14:00 цагаас “Эйр транс” ХХК үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан.
Арвахоёрдугаар сарын 09-ний 14:00 цагаас Монгол оронд Ардчилсан хувьсгал үүссэний 28 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан.
Арвахоёрдугаар сарын 16-ны 12:00 цагаас НМШ болон өсвөр бөхийн ээлжит барилдаан.
Арвахоёрдугаар сарын 17-ны 14:00 цагаас Богдхан хайрханы хишиг улс аймгийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан.
Арвахоёрдугаар сарын 23-нд 12:00 цагаас сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан.
Арвахоёрдугаар сарын 24-нд 14:00 цагаас “Хан-Хэнтий аварга” дэвжээний нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн ээлжит барилдаан.
Арвахоёрдугаар сарын 29-нд 14:00 цагаас Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан тус тус болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Энэ сард болох барилдааны хуваарь гарчээ  
Үзсэн: 2056 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.41.xxx] 2017-12-03 13:02
Тасалбар хэд вэ

Бидэнтэй нэгдээрэй