Шууд Chart

“Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал” тоглолт болно

2017-12-01 09:54:38

Орчин цагийн үндэсний хөгжмийн их найрал үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ойд зориулсан гала тоглолт энэ сарын 8-нд Соёлын төв өргөөнд болно.

“Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал” нэртэй тус тоглолт нь Монголын хөгжмийн зохиолчдын найрал хөгжимд зориулсан бүтээлийн цоморлиг, бүжгийн хөгжимд зориулсан бүтээлийн цоморлиг, гадаадын хөгжмийн зохиолчдын бүтээл, орчин үеийн рок поп урлагийн төлөөлөл гэсэн дөрвөн хэсгээс бүрдэх гэнэ.

Тоглолтод ҮУИТ бүрэн бүрэлдэхүүнээрээ, Монголын рок поп урлагийн ууган хамтлаг “Соёл Эрдэнэ” хамтлагийн анхны гишүүд, “Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, гавьяат жүжигчин Б.Сарантуяа, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун, төгөлдөр хуурч Б.Чинбат нар оролцох юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал” тоглолт болно  
Үзсэн: 1614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй