Шууд Chart

"Гурван бүдүүн" хамтлагийн "Хязгаар үгүй" тоглолт өнөөдөр болно

2017-12-01 11:11:52

Монголын хөгжмийн ертөнцөд 14 жил тасралтгүй уран бүтээлээ гаргаж аав ээж, эх орон, хайр дурлал магтан дуулдаг "Гурван бүдүүн" хамтлагийн  "Хязгаар үгүй"  тоглолт өнөөдөр “Ulaanbaatar Palace”-ийн концертын их танхимд болно.

Тэд уг тоглолтдоо 14 жилийн хугацаанд дуулсан дуунуудаасаа түүвэрлэж фэнүүдийнхээ сонсох дуртай, хит болсон уран бүтээлүүдээсээ сонгон дуулах аж.  Мөн хамтлагийн гишүүдийн соло дуунууд дуулагдана.

Тодруулбал “Чамайг хүлээе” , “Цуг алхъя”, “Цас”, “Гучин наймтай аав” гэх мэт тухайн үедээ хит болж байсан билээ.

Монголын хамгийн их клиптэй дуутай  хамтлагуудын  нэгд зүй ёсоор ордог  тус хамтлаг  дээрх  тоглолтоо амьд хөгжмийн  “UPO”, бүжгийн “Sundance” хамтлагтай хамтарч дуулах гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Гурван бүдүүн" хамтлагийн "Хязгаар үгүй" тоглолт өнөөдөр болно  
Үзсэн: 1697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй