Шууд Chart

С.Буяннэмэхийн нэрэмжит яруу найргийн наадам болно

2017-12-01 12:54:47

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчийн нэг, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат С.Буяннэмэхийн 115 жилийн ойн нэрэмжит яруу найргийн наадам болно.

Ерөнхий зохион байгуулагчаар Дундговь аймгийн ЗДТГ, С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын сан, Боловсрол, соёл урлагийн газар, хамтран зохион байгуулагчаар Дэлгэрхангай сумын ЗДТГ, Дундговь аймаг дахь утга зохиолын нэгдэл ажиллаж байна.

Наадам энэ сарын 6-нд Төв халхын дуулалт театрт болох бөгөөд шалгаруулалт гурван үе шаттайгаар явагдана.

Тодруулбал нэгдүгээр шалгаруулалт С.Буяннэмэхийн амьдрал, тэмцэл, түүх болон түүний төрж өссөн нутаг, хүн ардын зан заншилтай холбоотой шүлэг байх аж.

Харин хоёрдугаар шалгаруулалт шүүгчдээс өгөгдсөн сэдвээр таван минутад шүлэг бичих бол удаах шалгаруулалтад оролцогчид өөрийн дурын нэг шүлгээ уншиж өрсөлдөх юм байна.

Бүргэл энэ сарын 4 хүртэл явагдах аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

С.Буяннэмэхийн нэрэмжит яруу найргийн наадам болно  
Үзсэн: 1783 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй