
ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрөөр Говь-Алтай аймагт 860 гаруй хүнд урьдчилан сэргийлэх сурталчил мэдээлэл хийгдлээ.
Хүний дархлал хомсдолын вирус ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийн хүрээнд аймгийн эрүүл мэндийн газраас танин мэдэхүйн АХА, дэвжээ тэмцээнийг Есөнбулаг сумын ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж 150 гаруй хүүхэд хамрагджээ.
Дэвжээ тэмцээнд гишүүд мэндчилгээ, гэрийн даалгавар, асуулт, хөгжөөнт тэмцээн, багийн ахлагчийн тэмцээн, зурагт хуудас гэсэн зургаан төрөлд оюун ухаан, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Дэлхий нийтээр тахал мэт тархаж, өдрөөс өдөрт хурдацтай өсөн нэмэгдэж буй аюулт өвчнөөс хүмүүсийг урьдчилан сэргийлж, аврах нь өнөөдрийн гол зорилго юм.
АШУҮИС-ийн Говь-Алтай аймгийн салбар сургуульд эмнэлэгийн мэргэжлийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад ХДХВ-ДОХ, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх, бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц мэдлэг, чадвар, хандлага, зөв дадал хэвшил олгоход чиглэгдсэн арга хэмжээг аймгийн нэгдсэн эмнэлэгээс хамтран зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаан оюутан сурагчид идэвхи санаачилгатай оролцсон юм.
Манай улсын хувьд энэ өдрийг ДОХ-той тэмцэх үндэсний өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Энэ хүрээнд АШУҮИС-ийн Говь-Алтай аймгийн салбар сургуулийн багш, оюутнууд, ахлах ангийн нийт 460 сурагчидад сургалт явуулж Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа буудлуудын ажилчдад сурталчилгаа явуулсан байна.
Энэ үеэр хийгдсэн мэдээлэлд ер нь ямар ч хүн энэ халдварыг авч болох тул нийт хүн ам, ялангуяа залуучууд тохиолдлын бэлгийн хавьталд орохоос зайлсхийх, бэлгэвч хэрэглэх, баталгаагүй цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, эд эрхтэн шилжүүлэн суулгахаас татгалзах, ариутгаагүй зүү, тариур, багаж хэрэгсэл хэрэглэхгүй байж согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэхгүй байх зэргээр халдварт өртөх аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй гэдгийг зөвлөж байлаа.
Говь-Алтай аймагт ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр боллоо | ||
Үзсэн: 1609 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.