Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2017-12-04 09:56:04

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 04-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Н.Пүрэвдагва: Машины арааг нэгээс нь шууд дөрөв рүү хийж болохгүй биз дээ, “Гадаад харилцаа ба дотоодын улс төр”, “2018 оны Пёнчаны өвлийн олимп-энх тайван, эв нэгдлийн олимп”, “Малчдаа халамжилсан хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ”, “Малчдын аминд орох махны экспорт”, “О.Ууганбаатар Токиогийн “Их дуулга”-д түрүүллээ”, “Ж.Элбер: Далхийн аваргад оролцож үзээгүйдээ харамсдаг”  зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “Мэлмийн чимэг, сэтгэлийн баясгаланг бүтээгчдийг нэгтгэсэн Монголын урчуудын эвлэл хэмээх их айл”, “Б.Пүрэвдорж: Чингис банкны ард байдаг Б.Жавхлан Банкны тухай хуулийн ажлын хэсгийн ахлагсаар ажиллаж болохгүй”, “Эрдэнэтийн 49 хувь ард түмэнд хамаагүй, ганц ХХБ-ны мэдэлд байснаас Оростоо байсан нь дээр”, “С.Зоригийг хөнөөсөн хэрэг улсын нууцаас гарснаар захиалагч нь ерөнхийдөө тодорхой болох уу”, “Авто захууд нүүхгүй байгаа нь машины ченжүүдийн буруу биш. Нүүлгэх ажлыг хийх ёстой албан тушаалтнуудын хариуцлаггүйтэй холбоотой” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Оффшор дансыг хулгай гэж үзэх болсныг хэзээ ойлгох вэ, Ж.Оюунгэрэл захирал аа”, “Д.Хаянхярваа: Бүлгийн даргын хувьд би намынхаа бодлогыг, засгийнхаа ажлыг ч тултал дэмжинэ”, “Төв банкны хуулийн шинэчлэл Монголбанкийг “Тамир, тэнхээ”-гээр дэмжинэ” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Архивын “Нэвтэрхий толь”, “Г.Тэмүүлэн: Органик, эко гэдэг үг бүтээгдэхүүний брэнд, шошго байх ёстой”, “Бээжингийн цаадах Хятад”, “Т.Баярхүү: мөнгө хүүлэгч гишүүд зээлийн хүүг бууруулах сонирхолгүй байна”, “Б.Бямбадорж: Бид хийхгүй л бол болохгүй, хэрэгжүүлэх шаардлагатай чухал ажлууд байна” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1173 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй