
Монгол Улсад түүхийн улсын олимпиадыг 2016-2017 оны хичээлийн жилээс зохион байгуулж эхэлсэн билээ.
Энэ жилээс хүрээгээ өргөтгөн хилийн чанадад төрж өссөн Монгол хүүхдийн дунд “Эх түүхийн олимпиад” тусгайлан зохион байгуулахаар тогтсон байна. Энэ нь тэдгээр Монгол хүүхдүүдэд эх түүхийн зохих мэдлэг олгох, тэднийг Монгол хэл, түүх, соёл, зан заншлыг мэдэх сонирхолтой болгох зорилготой юм.
“Эх түүхийн олимпиад”-ыг дунд, ахлах сургуулийн сурагч гэсэн хоёр түвшинд, нэг үе шаттай зохион байгуулна. Монгол Улсын иргэн, эсвэл өмнө нь иргэн байсан Монгол хүний хилийн чанадад төрж өссөн 11-18 насны хүүхэд оролцоно.
Тодруулбал дунд сургууль 11-14, ахлах сургууль 15-18 насны сурагч хамрагдана.
“Эх түүхийн олимпиад” энэ сарын 09-нд хилийн чанад дахь Монгол хүүхдүүдийн дунд онлайн хэлбэрээр зохион байгуулагдана.
“Эх түүхийн олимпиад” энэ сарын 9-нд болно | ||
Үзсэн: 1745 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.