
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хоёрдугаар цэцэрлэг шинэ санаачилага гарган ахлах бүлгийн сурагчдадаа долоо хоног бүрийн сондгой тоотой өдөр шатрын дугуйлан нээжээ.
Шатар бол оюуны спорт бөгөөд хүүхэд багачуудын хүмүүжил, төлөвшилд чухал ач холбогдолтой, тэдний сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, тэсвэр тэвчээр суулгаж чаддаг билээ.
Тус аймагт оюуны их спортыг хөгжүүлэх зорилгоор хийгдэж буй энэхүү ажил илүү далайцтай хөгжих ирээдүй ойрхон байгаа нь дээрх дугуйлангаас харж болно.
Энэхүү үйл ажиллагаанд эцэг эхчүүдийн үүрэг оролцоо нэлээд байсан гэдгийг цэцэрлэгийн захиргаанаас онцолж байв.
Есөнбулаг сумын хоёрдугаар цэцэрлэг шатрын дугуйлан нээжээ | ||
Үзсэн: 1857 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.