Шууд Chart

Говь-Алтай аймгийн сум дундын дотуур байранд 160 хүүхэд амьдарч байна

2017-12-04 14:25:25

Орон нутагт сурагчдын дотуур байрны тухайд хүчин чадлаараа буюу орныхоо тоогоор ажиллаж байгаа дотуур байр байхад, хүчин чадлаа давуулан ажиллаж байгаа нь ч цөөнгүй бий.

Үүний зэрэгцээ бие засах газрын орчин, нөхцөл тааруу, залруулж, шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байдаг талаар яригддаг.

Сумдын дотуур байр гаднаа модон жорлонтой. Гадаа ОО-той байна гэдэг нь эрүүл ахуйн талаасаа ч тэр, аюулгүй байдал талаасаа их эрсдэлтэй байх нь дамжиггүй юм.

Харин Говь-Алтай аймгийн төвд ирж суралцаж буй хүүхдүүдийн багагүй хугацаанд  амьдарч, аав, ээж, гэр орныг нь оролж буй газар болох дотуур байрны орчин нөхцөл ямар байдалтай байгааг бид сурвалжлан хүргэж байна.

Дотуур байранд амьдарч байгаа сурагчдын дийлэнхи нь малчдын хүүхдүүд байдаг.

Аймагт үйл ажиллагаа явуулж байгаа сум дундын байрны тухайд 210 гаруй хүүхэд хүлээн авах хүчин чадалтай өнөөдрийн байдлаар 160 сурагч амьдарч байна.

Аймгийн найман сумын сургуулийн ариун цэврийн байгууламж төсөл хөтөлбөр бусад санхүүгийн эх үүсвэрээр шийдвэрлэсэн байдаг.

Аймгийн төвийн сум дундын дотуур байрны тухайд нэгдсэн халаалтанд холбогдсон ариун цэврийн байгууламж бүрэн шийдвэрлэгдсэн тул хүүхдүүд байранд амьдрах дур сонирхол ихтэй байдаг байна.

Аймаг орон нутгийн зүгээс сургуулийн дотуур байрны орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр тодорхой үе шаттай бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа гэдгийг аймгийн боловсролын газраас мэдээлэл өгсөн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Говь-Алтай аймгийн сум дундын дотуур байранд 160 хүүхэд амьдарч байна  
Үзсэн: 2555 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.5.198.xxx] 2018-06-14 16:08
Байрын хүүхдийн модон давхар ор ямар үнэтэй байдаг юм бол

Бидэнтэй нэгдээрэй