Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Хан-Уул дүүргийн шалгаруулах суугаа волейболын анхдугаар тэмцээн боллоо

2017-12-04 15:28:49
Error loading player: No playable sources found

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих Олон улсын өдрийг угтан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнгөрсөн бямба гарагт Хан-Уул дүүргийн нэрэмжит шилжин явах цомын аварга шалгаруулах суугаа волейболын анхдугаар тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнийг санаачлан, зохион байгуулагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын зүгээс цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд усан спорт, байт харваа зэрэг спортоор хичээллэх нөхцөлийг ханган, дэмжиж ажиллана гэдгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд онцолж байв.

Мөн дүүргийн нэрэмжит энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэжээ. 

Анхны тэмцээнд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн баг тамирчид оролцож, дараах байрыг эзэлжээ. 

  • Чингэлтэй дүүргийн баг - Алт медаль, шилжин явах цом
  • Баянзүрх дүүргийн баг - Мөнгөн медаль, Мөнгөн шагнал
  • Хан-Уул дүүргийн баг - Хүрэл медаль, мөнгөн шагнал тус тус хүртлээ.

Шилдэг тоглогчоор Чингэлтэй дүүргийн тамирчин А.Баярхүү, Хан-Уул дүүргийн Г.Соёлсайхан нар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болов. 

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос Хан-Уул дүүргийн багийн тамирчин, 2 дугаар хорооны иргэн Нармандах, зургадугаар хорооны иргэн Цэвэлмаа, 11 дүгээр хорооны иргэн Г.Соёлсайхан нарт мөн энэ үеэр тусгай хэрэгсэл гардуулжээ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хан-Уул дүүргийн шалгаруулах суугаа волейболын анхдугаар тэмцээн боллоо  
Үзсэн: 1376 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй