Шууд Chart

"Бөртэ чоно-2017" энэ сарын 20-нд болно

2017-12-05 09:18:34

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах "Бөртэ чоно-2017" арга хэмжээ энэ сарын 20-нд "Мираж" ресторанд болно.

МҮОХ тэр дундаа Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин Цэндийн Дамдины санаачлагаар 2002 оноос энэхүү эрхэм шагнал үүссэн түүхтэй.

Тийнхүү анхны эзнээр гавьяат тамирчин О.Пүрэвбаатар тодорч байв.

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос хамтран зохион байгуулдаг уг арга хэмжээний отгон эзнээр өнгөрсөн жил “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт Д.Сумъяа, эрэгтэй тамирчнаар “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай нар тодорсон юм.

Харин бусад төрөлд:

  • ШИЛДЭГ эмэгтэй тамирчнаар Ази тивийн аварга, залуучуудын дэлхийн аварга М.АНХЦЭЦЭГ, дэлхийн хошой медальт Д.ОТГОНЦЭЦЭГ нар
  • ШИЛДЭГ эрэгтэй тамирчнаар Паралимпийн хүрэл медальт Б.УУГАНХҮҮ, Э.СОДНОМПЭЛЖЭЭ нар
  • ШИЛДЭГ залуу тамирчнаар дугуйн спортын ОУХМ Б.ТЭГШБАЯР 
  • ШИЛДЭГ БАГААР сагсан бөмбөгийн 3x3 шигшээ баг
  • ШИЛДГИЙН ШИЛДЭГ дасгалжуулагчаар Монголын жүдо бөхийн холбооны шигшээ багийн дасгалжуулагч Х.ЭРДЭНЭТ-ОД
  • ШИЛДЭГ дасгалжуулагчаар олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагийн анхны багш, паралимпийн жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Ч.БАЗАРСҮРЭН
  • ШИЛДЭГ шүүгчээр Рио-2016 олимпийн наадмыг шүүсэн М.БӨХБАТ
  • ШИЛДЭГ ХОЛБООГООР Бүжгийн спортын холбоо, Шатрын холбоо, Боксын холбоо, Жүдо бөхийн холбоо
  • ХОЛБООНЫ ШИЛДЭГ ерөнхийлөгчөөр Монголын жүдо бөхийн ерөнхийлөгч Х.БАТТУЛГА 
  • Холбооны шилдэг ерөнхий нарийн бичгийн даргаар Гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.ЕРӨӨЛБАТ, Туялзуур сэлэмний холбоон ерөнхий нарийн бичгийн дарга Б.ХОСБАЯР  нар тус тус тодорлоо.

Харин өмнөх жилүүдийн “Бөртэ чоно”-ыг хэн хэн гардаж байсныг уншигч танаа эргэн сануулья.   

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Бөртэ чоно-2017" энэ сарын 20-нд болно  
Үзсэн: 1674 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй