Шууд Chart

“Харанга”, “Хурд” хамтлаг шинэ жилээр 5-6 дуугаа 10 сая төгрөгөөр үнэлжээ

2017-12-05 09:34:07

Шинэ жилээр албан байгууллага, хувь хүн урлаг, соёлын ододыг урин дуулуулж, хөтлүүлдэг. Тэгвэл энэ жилийн хувьд ямар хамтлаг, дуучин, хөтлөгч, өвлийн өвгөн, цасан охид ямар үнэ ханштай үйлчлэхийг уншигч танаа сонирхуулья.

ХАМТЛАГ, ДУУЧИД:

  • “Хурд” хамтлаг: 5-6 дуу 10 сая төгрөг.
  • “Харанга” хамтлаг: 5-6 дуу 10 сая төгрөг.
  • “Камертон” хамтлаг: 2-3 дуу зургаан сая төгрөгөөр тус тус дуулах бол хамтлагийн ахлагч Д.Болд ганцаараа хоёр дуу таван сая төгрөгөөр дуулна. Тэгвэл Г.Мэндбаяр, Л.Ган-Эрдэнэ нар 1-1,5 сая төгрөгийн хооронд 2-3 дуулна гэв.
  • “Чоно” хамтлаг: 4-5 дууг дөрвөн сая төгрөг.
  • “Киви” хамтлаг энэ жил бүгдээрээ тоглолтод оролцохгүй. Харин Ука 2-3 дууг 2,5 сая төгрөг.
  • “3 охин” хамтлаг: 2-3 дуу гурван сая төгрөг.
  • МУГЖ Т.Ариунаа хоёр дууг 3.5 сая, гурван дууг дөрвөн сая төгрөг.
  • “Номин талст” хамтлаг: 3-4 дууг гурван сая төгрөг.
  • “Sweet Еmotion” хамтлаг: хоёр дууг гурван сая төгрөг.
  • Шинэ жилийн тухай хамгийн олон дуутай дуучин бол МУГЖ Б.Сарантуяа. Тэрбээр 2-3 дууг дөрвөн сая төгрөг.
  • “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах 2-3 дуугаа 1,5 сая төгрөг.
  • Т.Дэлгэрмөрөн 2-3 дууг нэг сая төгрөг.
  • Реппер Gee гурван дууг гурван сая төгрөгөөр дуулдаг. Тухайн үед үзэгчдийн сэтгэл хөдлөл зэргээс хамаарч дахин нэг дуу үнэгүй дуулж өгдөг гэв.
  • А.Хишигдалай, Н.Зоригт нар 2-3 дууг хоёр сая төгрөг.

ЗОХИОЛЫН ДУУЧИД:

  • Д.Хишигбаяр, О.Дэлгэрмаа нар гурван сая төгрөг.
  • Г.Эрдэнэтунгалаг гурван дуу хоёр сая төгрөг.
  • Д.Намсрайноров гурван дуу 2.5 сая төгрөг.
  • Л.Болдбаатар 1.2 сая төгрөг.
  • МУГЖ С.Батсүх хоёр дууг нэг сая төгрөг. Харин хэвлүүхэн яриатай Б.Бат-Энэрэлтэйгээ ирвэл үнэ нь ялимгүй өснө. Гэхдээ түүний хамтрагч насанд хүрээгүй учир олон арга хэмжээнд оролцох боломжгүй гэв.
  • Л.Сөрөлт 1.5 сая төгрөгөөр дуулж, хөтлөх юм байна.

ХӨТЛӨГЧИД:

  • “UBS” телевизийн хөтлөгч Э.Гантулга гурван сая төгрөг.
  • “UBS” телевизийн хөтлөгч Г.Оюунцэцэг 1.2 сая төгрөг,
  • “Шинэ үе” хамтлаг буюу найзууд төслийн Аглуу, Бооёо нар тус тусдаа гурван сая төгрөг.

ӨВЛИЙН ӨВГӨН, ЦАСАН ОХИДЫН ХАМТ:

  • МУГЖ Б.Жаргалсайхан, үзэсгэлэнт таван цасан охины хамт айл өрх, албан байгууллагын шинэ жилд нэг сая төгрөгөөр зочлохоор төлөвлөжээ.
  • Олонд танигдаагүй өвлийн өвгөн, цасан охид 300-500 мянган төгрөг аж.
Нийтэлсэн: У.Баярсайхан

“Харанга”, “Хурд” хамтлаг шинэ жилээр 5-6 дуугаа 10 сая төгрөгөөр үнэлжээ  
Үзсэн: 3191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй