Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Л.Цэрэнжаргалын “Араншин”

2017-12-05 10:14:57
Error loading player: No playable sources found

Сэтгүүлч Л.Цэрэнжаргал “Араншин” номоо уншигч олон нийтэд танилцуулж нээлтийн ёслол хийлээ.

“Туушин” зочид буудлын “Соёмбо” ёслолын танхимд болсон номын баярт түүний алба хашдаг ШУТИС-ийн багш нарын төлөөлөл, сонин, ТВ, цахим мэдээллийн үзэг нэгт сэтгүүлч нөхөд нь олноор хүрэлцэн ирсэн юм.

Зохиогч номын баяраа өөрөө хөтлөн явуулав. Сэтгүүл зүйн салбарт 10 гаруй жил ажиллахдаа олны танил болоод эгэл жирийн иргэн гээд олон арван хүнтэй ярилцлага хийснээс 64-ийг нь “Араншин” номдоо багтаасан тухайгаа хэлж байлаа.

Янз бүрийн ажил мэргэжлийн энэ олон хүний хэн нь аль салбарт ажилладаг байлаа ч бүгд хүн, хувь хүн бүр өөр өөрийн араншинтай бөгөөд хийсэн бүтээсэн зүйлтэй, хэлэх үгтэй, хүрэх зорилготой, бусдыг дагуулан дуудах дотоод ертөнцтэй хүмүүс тул тэднээс мэдэрснээ олон түмэнтэй хуваалцах гэж энэхүү номыг уншигчдад өргөн барьж буйгаа хэлсэн юм.

УИХ-ын дарга М.Энхболд, “Хар сарнай” хамтлагийн С.Амармандах гээд дотоод ертөнц рүү нь өнгийж харвал өөр өөрийн гэсэн өнгө аяс, араншинтай 64 эрхмийн ярилцлагыг багтаажээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Л.Цэрэнжаргалын “Араншин”  
Үзсэн: 2489 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй