
Дуучин Т.Дэлгэрмөрөн “Авьяаслаг монголчууд” шоу, “Universe best songs” тэмцээний шилдэг оролцогчдоос бүрдсэн гурван охиныг продюсерлэж, уран бүтээлийн замд нь хөтлөн оруулж байгааг хүмүүс мэдэх болсон.
Авьяаслаг гурван охины продюсер нь тэднийг “Хэний ч мэдэхгүй дууг, шинэ хүмүүс дуулахаар хэн ч тоож сонсохгүй. Тиймээс хүмүүсийн сэтгэлд хоногшсон дууг, өөрсдийнхөөрөө гайхалтай сайхан дуулж өөрсдийгөө эхлээд таниул. Олонд өөрсдийгөө бүрэн таниулж, хайрлагдсаны дараа өөрсдийн уран бүтээлтэй болоход оройтохгүй” гэж зөвлөдөг аж.
Зөвлөгч, багш, продюсер ахынхаа зөвлөгөөгөөр хэд хэдэн хуучны дуу дуулсан охид одоо төрсөн өдрийн дуутай болохоор ажиллаж байгаагаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Дараа нь шинэ жилийн дуутай болохоо ч тэд нуусангүй. Юутай ч хүчтэй хоолой, чадварлаг дуулалтаараа олноо танигдаж байгаа охид удахгүй төрсөн өдрийн дуутай болох нь.
Т.Дэлгэрмөрөнгийн продюсерлеж буй “охид” төрсөн өдрийн дуутай болно | ||
Үзсэн: 964 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.