
Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, нэрт найруулагч О.Соёлтын хүү Баярсайхан “Овоонд өргөх чулуу” нэртэй богино өгүүллэгийн номныхоо нээлтийг хийх гэж байна.
“Амар” зочид буудалын нэгдүгээр давхарын “Cinema” ресторанд нээлтээ хийх дээрх номонд “Дима эгч 1, 2”, “Хөрөнгө 1, 2”, “Эргэлт 1, 2”, “Дугуйтай хүү”, “Соривт”, “Үнэнийг хайгч”, “Солиотой амьтан” зэрэг түүний сүүлийн зургаан жил бичсэн 30 өгүүллэг багтсан байна.
С.Баярсайхан нь 1973 онд Архангай аймагт төрсөн бөгөөд 1991-1993 онд ОХУ-н Москва хотын Бүх холбоотын кино урлагийн сургуульд найруулагчаар \ВГИК\, 1993-1997 онд МУИС-н Эдийн засаг-Эрдэм шинжилгээний инстутид Зах зээл судлаач мэргэжлээр тус тус суралцсан билээ.
Харин 1996-2005 онд МҮОНТ-д найруулагчаар ажиллаж байгаад 2006-2009 онд “HERO” интертаймент, “Х” интертаймент студын ерөнхий найруулагчаар, 2009-2013 онд Төв аймгийн “Монгол Туургатан” театрын уран сайханы зөвлөлийн дарга, ерөнхий найруулагч, 2013 онд Сэлэнгэ аймгийн Ардын дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгад уран сайхны удирдагч, ерөнхий найруулагчаар ажилласан юм.
Мөн 2011, 2014, 2015 оны "Гэгээн муза" наадмын эзэн болж байсан билээ.
Тэрбээр “Гоолингоо”, “Баг”, “Ээ тосоороо гоож”, “Үнэний босго” “Сайн оюутын үйлс” “Дээд хэмжээ” “Их шанхын ажнай”, “Гэрэлтэхийн тулд шатдаг” “Диваажин хаана вэ”, “Ухаант хүүгийн үлгэр” зэрэг 30 гаруй жүжгийг амьлуулсан орчин үеийн драмын жүжгийн зохиолч юм.
С.Баярсайхан “Овоонд өргөх чулуу” номныхоо нээлтийг хийнэ | ||
Үзсэн: 2091 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.