
АНУ-ын ЭСЯ-ны дэргэдэх Соёлын өвийг хамгаалах сангаас тэтгэлгийн уралдаан зарлалаа. Тус сан хөгжиж буй орнууд дахь соёлын өвийг зөв зохистой хадгалж хамгаалахад анхаардаг аж.
Дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулах байгууллага, хувь хүмүүс 10-200 мянган ам.долларын буцалтгүй тусламж авах эрхтэй гэнэ.
Тодруулбал: Эртний эсвэл түүхэн барилга, байгууламж, археологийн дурсгалт газрыг нөхөөн сэргээх, хамгаалалтад авах, баримтжуулах,
Түүхэн эд өлгийн зүйл эсвэл цуглуулгыг нөхөн сэргээх, засах, үнэлэх, эдгээрийг зөв хадгалах, олон нийтэд дэлгэхэд шаардлагатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, кураторууд, музейн ажилтнуудыг сургалтад хамруулах,
Уламжлалт Монгол бүжиг, хөгжмийг баримтжуулах буюу видео, аудио бичлэг хийн хадгалж үлдэх, эдгээрийг сургалтын хэрэглэгдэхүүн болгон авч үлдэх, олон нийтэд түгээх, уламжлалт гар урлалын өв соёлыг хадгалах.
Тэтгэлгийн санал хүлээн авах хугацаа 2018 оны нэгдүгээр сарын 5-нд дуусна.
Соёлын өвийг хамгаалах сангаас 10-200 мянган ам.долларын буцалтгүй тусламж олгоно | ||
Үзсэн: 912 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.