
Үндэсний хөгжмийн их найрал үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ойд зориулсан “Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал” гала тоглолт ирэх баасан гарагт Соёлын төв өргөөнд болно.
Тоглолт Монголын хөгжмийн зохиолчдын найрал хөгжимд зориулсан бүтээлийн цоморлиг, бүжгийн хөгжимд зориулсан бүтээлийн цоморлиг, гадаадын хөгжмийн зохиолчдын бүтээл, орчин үеийн рок поп урлагийн төлөөлөл гэсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ.
Тоглолтод Үндэсний урлагийн их театр бүрэн бүрэлдэхүүнээрээ, “Соёл Эрдэнэ” хамтлагийн анхны гишүүд, “Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун, төгөлдөр хуурч Б.Чинбат нар оролцох юм.
“Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал” гала тоглолт ирэх баасан гарагт болно | ||
Үзсэн: 2793 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.