
Төв аймгийн хэмжээнд 160 гаруй сайн дурын ажилтан байдаг бөгөөд тэдэнд зориулсан сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтанд 27 сумын 130 гаруй сайн дурын идэвхтэн гишүүд хамрагджээ.
НҮБ-аас сайн дурын үйлсийн талаар “Сайн дурын үйлс нь нийгмийн оршин тогтнох үндэс болсон иргэдийн оролцоог сэдэлжүүлэх гол үндэс мөн” хэмээн тодорхойлжээ.
Сайн дурын ажил нь өөрийн цаг зав, мэдлэг, ур чадварыг хувь хүн, байгууллага, хэсэг бүлэг хүмүүст туслахын тулд зориулж хариу нэхэлгүй, цалин хөлс шаардалгүй, өөрийн хүсэл, зоригоор оролцож бусдын тусын тулд, тэдний аз жаргал, сайн сайхны төлөө хийж буй үйл хэрэг юм.
Тиймээс тэдний оролцоотой алслагдмал сумын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ явуулдаг бөгөөд энэ нь нийгмийг эүүлжүүлэх гол ач холболдолтой гэдгийг албаныхан онцолсон юм. Тухайлбал сүрьеэ өвчний дэгдэлтийг бууруулж эмэнд дасалтай сүрьеэ үүсэхээс сэргийлэн иргэдийг гэрээрээ цаг алдалгүй эмчилгээгээ таслахгүй хийлгэх боломжийг олгоход сайн дурынхны оролцоо чухал юм.
Мөн сайн дурынхны үйл ажиллагааг идэвхжүүлж тэдэнд урам зориг хайрлахад өнөөдрийн сургалтын гол зорилго оршиж байгаа гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм. Сайн дурынхан тодорхой цалин хөлс авахгүй бөгөөд тэдэнд бага хэмжээний урамшууллыг ховорхон олгодог байна.
Энэ удаагийн сургалтыг Дэлхийн зөн олон улсын байгууллагын Төв орон нутгийн хөтөлбөрийн хамт олон сайн дурынханд дэмжлэг үзүүлж урам өгөх үүднээс зохион байгуулжээ.
Сайн дурынхан нийгмийг эрүүлжүүлнэ гэв | ||
Үзсэн: 1042 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.